ТОП-100 АЖ АХУЙ

ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр шалгаруулж манай байгууллага нь ТОП-100 аж ахуйн нэгжид багтсан байна.

TOP 100

ТОП 100 Манай компани 2021 оны ТОП 100 аж ахуйн нэгээр шалгарсан сайхан мэдээг та бүхэндээ хүргэж байна. Ковид-19 цар тахал 2 жилийн хугацаанд дэлхий нийтэд тархаж, улс орон, байгууллагын хувьд хүнд жилүүд болж байна. Энэ үед ажилтнуудынхаа цалин хөлсийг тасалдалгүй цаг хугацаанд нь олгож, уурхайн үйл ажиллагааг боломжит хүчин чадлаар ажиллуулж, ажлын байруудыг хэвээр […]

ХУВИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ

Хувийн эрүүл мэндийн даатгал 2021 оны томоохон хөрөнгө оруулалт ажилтнууддаа чиглэлээ. Коронавирусын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий даяар эдийн засгийн уналттай байгааг үл харгалзан “Баялаг Энержи Ресурс ХХК” нь Хаан Даатгалтай хамтран нийт ажилтнуудаа хамгийн өндөр хамгаалалттай хувийн эрүүл мэндийн даатгалд хамрууллаа.

ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГЫН ӨРГӨТГӨЛ

Гурвантэс суманд 20 хүний багтаамжтай эмнэлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр  иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндэд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нэг дор олон үйлчилгээг зэрэг авах хүртээмжтэй болж өгсөн.

4 УЛИРЛЫН ХҮЛЭМЖ

Гурвантэс суманд 600м2 талбай бүхий 4 улирлын хүлэмжийг барьж байгуулав. Уг хүлэмжийг байгуулснаар нутгийн иргэд маань өөрийн нутгийн хөрсөнд ургасан, химийн бодисоор бордоогүй, цэвэр шинэхэн ногоог жилийн бүх улиралд хэрэглэх сайхан боломжтой болжээ.

ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

Манай компани нь CAT 390F L экскаватор бол 5,7 м3 шанаганы багтаамжтай, 543 морины хүчтэй, 92 тонны ажлын жинтэй хүчирхэг, түлш зарцуулалт бага, цикл хугацаа хурдан бүтээмжтэй экскаватор, CAT 16M3 автогрейдер нь 3-р үеийн шинэчлэгдсэн загвар бөгөөд Монгол Улсад уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа хамгийн том автогрейдерийн Түлхүүр гардуулах ёслолоор хүлээж авсан

УР ЧАДВАРЫН СОРИЛТ

Монгол улсын болон олон улсын ур чадварын сорилт Лаборатори нь шинжилгээ хийж эхэлсэн цагаас хойш жил бүр дотоодын болон олон улсын ур чадварын сорилт хөтөлбөрт амжилттай оролцож байгаа. Үүнээс: 2019 онд Геологийн төв лабораторийн “CGL PT 01 НҮҮРС” Ур чадварын сорилт хөтөлбөрийн 7 дугаар тойрогт амжилттай оролцсон. Нийт 20 лаборатори оролцож, 4 төрлийн үзүүлэлт тодорхойлсон. […]