ТАНИЛЦУУЛГА
“Хүрэншанд” уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэсэг нь “Эрүүл орчин, эрсдэлгүй ажлын байрыг бий болгох” зорилгын дор ХАБЭА-н ахлах инженер, мэргэжилтэн, ажилтан, сургалт бичиг хэргийн ажилтан, хөдөлмөрийн эрүүл ахуйч, уурхайн эмч сувилагч, гал сөнөөгч, галын машины жолооч гэсэн нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН БОДЛОГО
Компанийн үйл ажиллагаанд холбогдох хууль, тогтоомж дүрэм, журам, стандартыг мөрдлөг болгож, хүний хуулиар олгогдсон эрхийг дээдлэх, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлж хяналтандаа авч, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд ажилчдын оролцоог дэмжиж, мэдлэг ур чадварыг нь байнга дээшлүүлэн аюулыг илрүүлсэн, мэдээлсэн тохиолдолд үл буруутгах, урамшуулах зарчмыг баримталж, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгож, аюулгүй ажиллах арга барил, зан үйлийг төлөвшүүлж, тасралтгүй сайжруулалт хийж, үл тохиролоос гарах зардлыг бууруулна.
БИДНИЙ АЖИЛЛАХ ЗАРЧИМ
– Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хууль болон бусад холбогдох хууль дүрэм журам стандартын шаардлагыг хангах
– Нээлттэй ил тод, шударга байх
– Ажлын байрны гэмтэл, өвчлөлийг арилгахад чиглэсэн хэмжигдэхүйц зорилт тавьж хэрэгжүүлэх
– Эрүүл, аюулгүй ажлын байр, орчныг бий болгох, сургалт мэдээллийг тогтолцоог бүрдүүлэх
– Аюул, эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, удирдах, арилгахад олон улсын тэргүүлэх стандарт туршлагыг ашиглах
– Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд тогтмол хяналт хийж, гарсан үл нийцлийг удирдлагад мэдээлэх, шуурхай засах арга хэмжээ авах, үргэлжлүүлэн сайжруулах тогтолцоог бүрдүүлэх
– Удирдлагын тогтолцоо хүнээс хамааралгүй ажиллах тогтолцоог бүрдүүлэх
– Эрүүл, аюулгүй ажлын байртай байгууллага болох.