Гэр бүлд ээлтэй ажлын байр
Бид Горхи Эко тосгонтой хамтран зуны 3 сарын хугацаанд Гэр бүлд ээлтэй ажлын байр бий болгох зорилгоор үр бүтээлтэй, бусдыгаа манлайлан ажилладаг 50 ажилтныг гэр бүлийн хамт “Корпрейт гэр бүлийн амралт зорилтот хөтөлбөр”-т байгууллагын зардлаар хамрууллаа.
Тус зорилтот хөтөлбөрын зорилго нь гэр бүлээсээ хол ажилладаг уул уурхайн салбарын залуусыг гэр бүлтэйгээ үр бүтээлтэй цагийг өнгөрүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн хувьд тайван, бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэх юм.