ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГЫН ӨРГӨТГӨЛ

Гурвантэс суманд 20 хүний багтаамжтай эмнэлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндэд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нэг дор олон үйлчилгээг зэрэг авах хүртээмжтэй болж өгсөн.
4 УЛИРЛЫН ХҮЛЭМЖ

Гурвантэс суманд 600м2 талбай бүхий 4 улирлын хүлэмжийг барьж байгуулав. Уг хүлэмжийг байгуулснаар нутгийн иргэд маань өөрийн нутгийн хөрсөнд ургасан, химийн бодисоор бордоогүй, цэвэр шинэхэн ногоог жилийн бүх улиралд хэрэглэх сайхан боломжтой болжээ.