ХҮРЭН ШАНД НҮҮРСНИЙ УУРХАЙ

“Баялаг Энержи Ресурсес” ХХК-ийн томоохон төслүүдийн нэг болох нүүрсний уурхай нь Улаанбаатар хотоос 930 км, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Хүрэншанд нэртэй газар оршдог.  “Хүрэншанд” нүүрсний уурхайд нүүрсний ил олборлолтын аргыг ашигладаг ба уурхайн үйл ажиллагааг 2014 онд эхлүүлэн эдүгээг хүртэл амжилттай ажиллаж байна.
Бид уурхайн хайгуул, олборлолт, урт, богино хугацааны төлөвлөлт зэрэг бүхий л үйл ажиллагааг дотоодын болон олон улсын стандартад нийцүүлэн, ХАБЭА-ны хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөн, хөдөлмөрийн аюулгүй орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажилласаар ирсэн билээ. Манай уурхай өнөөдрийн байдлаар аюул осолгүй 3,900,000 хүн/цаг ажиллаж, давхардсан тоогоор нийт 1,000 орчим Монгол залуусыг ажлын байраар хангасан байна.

Төслийн зорилго:

Монгол улсын хууль, дүрэм журмын хүрээнд эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд ээлтэйгээр олборлолтын үйл ажиллагаа явуулж, улс, орон нутгийн эдийн засгийн өсөлтөнд бодитой хувь нэмэр оруулан, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд баримтлан, орон нутгийн ард иргэдийг ажлын байраар хангаж, байгаль орчны нөхөн сэргээлтийг бүрэн хийж, тогтвортой үйл ажиллагаа явуулан, ажилчдынхаа эрүүл, аюулгүй, сэтгэл ханамжтай ажиллах нөхцлийг  хангахад төслийн зорилго оршино.

1. Тэсэлгээ

  • Тэсрэх бодисыг цооногт байршуулан, өрөмдөж, аюулгүй аргаар тэсэлдэг. Ингэснээр газрын хөрсийг сулруулж, малталтын ажилд бэлтгэдэг.

2. Нүүрс олборлолт

  • Хүрэн шандын нүүрсний уурхай нь хүхэртэй болон хүхэргүй  нүүрсийг ангилан ялгаж, олон улсын стандартад нийцсэн чанар бүхий нүүрс олборлож байна.

3. Хөрс хуулах

  • Hitachi 1900 болон Hitachi  1200 маркийн экскэватор, Hitachi болон Belaz үйлдвэрийн 90-110 тоннын автосамосвалууд хоршин ажиллаж, хөрс тээвэрлэдэг.