"АЖИЛТАЙ ИРГЭН - ОРЛОГОТОЙ ӨРХ" НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

2019-04-04

Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 03 сарын 06-ний өдрийн 1-612 тоотын дагуу 2019 оны 03 сарын 29-ны өдөр болсон "Ажилтай иргэн - Орлоготой өрх" нээлттэй хаалганы өдөрлөгт амжилттай оролцлоо. 

"Ажилтай иргэн - Орлоготой өрх" нээлттэй хаалганы өдөрлөгт нь 3 дахь жилдээ болж байгаа бөгөөд 2019 онд политехник коллежийн спорт зааланд зохион байгуулагдав. Тухайн өдөрлөгт нийтдээ 42 аж ахуй нэгж, 731 нээлттэй ажлын байр зарласан бөгөөд аймгийн удирдлагууд ирж оролцов.