Манай компани нь 2018 оноос Өмнөговь аймгийн Гурван тэс сумд байрлах Хүрэншанд төсөлд олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Монголын 100% хөрөнгө оруулалттай, үндэсний олборлогч компани юм.

Бид Монгол улсын нийгэм эдийн засгийн өсөлт, хөгжил, шинэчлэлд тодорхой хувь нэмэр оруулан, шилдэг технологийг нэвтрүүлэн уул уурхайн салбарт өөрийн гэсэн байр суурийг бий болгон ажиллаж байна.