Хүрэншанд нүүрсний уурхайн лабораторид хийгдэж буй шинжилгээ
Лаборатори нь Хүрэншанд нүүрсний уурхайн хайгуул, олборлолт, овоолго, экспорт болон гааль хяналтын дээжинд доорх 10 үзүүлэлтээр Монгол улсын болон олон улсын стандарт арга аргачлалын дагуу шинжилгээг хийж гүйцэтгэж байна. Үүнд:
- Нүүрсний дээж бэлтгэх (MNS GB/T 474:2015; GB/T 474-2008)
- Нүүрсний нийт чийг тодорхойлох (MNS ISO 589:2003; GB/T 211-2007)
- Нүүрсний үнслэг тодорхойлох (MNS GB/T 212:2015; GB/T 212-2008)
- Нүүрсний дотоод чийг тодорхойлох (MNS GB/T 212:2015; GB/T 212-2008)
- Нүүрсний дэгдэмхий бодисын агуулга тодорхойлох (MNS GB/T 212:2015; GB/T 212-2008)
- Нүүрсний нийт хүхрийн хэмжээг тодорхойлох (GB/T 214-2007)
- Нүүрсний илчлэг тодорхойлох (MNS ISO 1928:2009; GB/T 213-2008)
- Нүүрсний барьцалдах чадвар тодорхойлох (MNS ISO 15585:2014; GB/T5447-1997)
- Нүүрсний чөлөөт хөөлтийн зэрэг тодорхойлох (MNS GB/T 479-2015; GB/T 479-2000)
- Нүүрсний пластометрийн индекс тодорхойлох (MNS ISO 501:2003; GB/T 5448-2014)
Лаборатори нь хоногт 60-80 ширхэг дээжинд бэлтгэл болон шинжилгээ хийх хүчин чадалтай ба 15 төрлийн 25 ширхэг өндөр мэдрэмжтэй багаж, тоног төхөөрөмж дээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон хяналтыг тоон ба чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна

Итгэмжлэл
Хүрэншанд нүүрсний уурхайн Лабораторид 2019 оны 09 дүгээр сарын 26-нд Стандарт, хэмжил зүйн газар болсон техникийн хорооны хурлаар: Тодорхойлсон хүрээнд сорилт гүйцэтгэх техникийн чадавхитай, лабораторийн чанарын удирдлагын тогтолцоотой болохыг гэрчлэн, MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангасан гэж үзэн итгэмжлэл олгосон.
Чанарын хяналт
Лаборатори нь шинжилгээний нийт үр дүнг хоорондын хамаарлаар нь харьцуулж, зөвшөөрөгдөх зөрүү болон математик тооцооллоор чанарыг хянадаг.
