ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГЫН ӨРГӨТГӨЛ

Гурвантэс суманд 20 хүний багтаамжтай эмнэлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр  иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндэд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нэг дор олон үйлчилгээг зэрэг авах хүртээмжтэй болж өгсөн.

4 УЛИРЛЫН ХҮЛЭМЖ

Гурвантэс суманд 600м2 талбай бүхий 4 улирлын хүлэмжийг барьж байгуулав. Уг хүлэмжийг байгуулснаар нутгийн иргэд маань өөрийн нутгийн хөрсөнд ургасан, химийн бодисоор бордоогүй, цэвэр шинэхэн ногоог жилийн бүх улиралд хэрэглэх сайхан боломжтой болжээ.

ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

Манай компани нь CAT 390F L экскаватор бол 5,7 м3 шанаганы багтаамжтай, 543 морины хүчтэй, 92 тонны ажлын жинтэй хүчирхэг, түлш зарцуулалт бага, цикл хугацаа хурдан бүтээмжтэй экскаватор, CAT 16M3 автогрейдер нь 3-р үеийн шинэчлэгдсэн загвар бөгөөд Монгол Улсад уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа хамгийн том автогрейдерийн Түлхүүр гардуулах ёслолоор хүлээж авсан

УР ЧАДВАРЫН СОРИЛТ

Монгол улсын болон олон улсын ур чадварын сорилт Лаборатори нь шинжилгээ хийж эхэлсэн цагаас хойш жил бүр дотоодын болон олон улсын ур чадварын сорилт хөтөлбөрт амжилттай оролцож байгаа. Үүнээс: 2019 онд Геологийн төв лабораторийн “CGL PT 01 НҮҮРС” Ур чадварын сорилт хөтөлбөрийн 7 дугаар тойрогт амжилттай оролцсон. Нийт 20 лаборатори оролцож, 4 төрлийн үзүүлэлт тодорхойлсон. […]

ТОП-100 АЖ АХУЙ

ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр шалгаруулж манай байгууллага нь ТОП-100 аж ахуйн нэгжид багтсан байна.