БИДНИЙ АМЖИЛТ
Оффис, амрах хотхон, засвар үйлчилгээний төвийн барилгуудыг ашиглалтад оруулсан
Оны төлөвлөгөөт ажлаа давуулан биелүүлж нийт ажилтнууддаа 13 дахь сарын урамшуулалт цалин олгосон
Уурхайн нүүрсний нөөцийг 79 сая,тн болгон нэмэгдүүлж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан
Уурхайн хананы хөдөлгөөн, тогтворжилтыг хянах зорилгоор геотехникийн хяналтын цогц багажийг ашиглаж эхлэв.Чингэлэгт терминалын бүтээн байгуулалтын төсөлд хувь эзэмшин ажиллаж эхэлсэн.
Шилдэг ажилтнууддаа 30 байрны урьдчилгаа төлбөрт нийт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн.
“Хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр зам”-ын төслийн бүтээн байгуулалтын ажилд үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж, Мөн 20 сая дахь тонн нүүрсийг экспортлов.
Байгууллага үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан нийт ажилтнуудад 1жил*1сая урамшуулал олгосон.
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөж манай компани анх удаагаа ТОП100 ААН-ээр тодорсон.
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП150 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөж манай компани ТОП150 ААН-ээр тодорсон.
Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсээс Баянзүрх дүүргийн шилдэг шимтгэл төлөгч ажил олгогч байгууллагаар өргөмжлөв.
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөж манай компани ТОП100 ААН-ээр тодорсон.
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөж манай компани дахин ТОП100 ААН-ээр тодорсон.
2023
Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас эдийн засгийн үзүүлэлт, олон улсын аргачлалын дагуу шалгаруулдаг 2023 оны ТОП-100 аж ахуйн нэгжээр тодорч, 40 дүгээр байранд эрэмбэлэгдлээ. 2023 оны хувьд өмнөх жилийн үзүүлэлтээс 50 байраар урагшилсан нь бидний хувьд бахархууштай том амжилт болж байна.
Улсад төлж буй татвар, шимтгэл, нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмрээр дараах үзүүлэлттэйгээр тус жагсаалтад жагслаа.