Search
Close this search box.

КОМПАНИЙН ТУХАЙ

БИДНИЙ ТУХАЙ

Манай компани нь 2018 оноос Өмнөговь аймгийн Гурван тэс сумд байрлах Хүрэншанд төсөлд олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Монголын 100% хөрөнгө оруулалттай, үндэсний олборлогч компани юм.

Бид Монгол улсын нийгэм эдийн засгийн өсөлт, хөгжил, шинэчлэлд тодорхой хувь нэмэр оруулан, шилдэг технологийг нэвтрүүлэн уул уурхайн салбарт өөрийн гэсэн байр суурийг бий болгон ажиллаж байна.

Бид 2018 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Монгол Улсын Засгийн газар,  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, олон улсын аргачлалын дагуу шалгаруулдаг “ТОП-100 Аж Ахуй Нэгж”-ээр 5 жил дараалан шалгарч жил бүр амжилтаа бататгаж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, чадавхжуулж байна.

АЛСЫН ХАРАА

Уул уурхайн олборлолтын салбарт үндэсний тэргүүлэгч жишиг компани болох.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид Монгол инженерийн ёс зүй, туршлага, ур чадварыг Дэлхийн жишиг технологитой хослуулан, байгалийн баялгийг зөв зохистой, хариуцлагатайгаар олборлож, Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулах.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Аюулгүй ажиллагааны соёл
  • Санал санаачилга, бүтээлч хандлага
  • Тасралтгүй хөгжил
  • Эерэг хандлага, итгэлцлэл, хүндлэл
  • Хариуцлага ба ёс зүй
  • Багийн ажиллагаа
  • Манлайлал