СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
“Баялаг Энержи Ресурс” ХХК нь өөрийн мэдлэг чадвараа байнга дээшлүүлж боловсрохыг эрмэлздэг иргэдээс сонгон шалгаруулж мэргэжлийн өндөр мэдлэг чадвартай, зөв хандлага, төлөвшилтэй ажилтан авч ажиллуулах зарчмыг баримтална.
Цалин хөлсний багц
Жил бүр өсөн нэмэгдэх цалингийн системтэй
Нэмэгдэл хөлс/Шөнийн болон илүү цаг/
Нэмэгдэл/Хэвийн бусын нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл/
Ээлжийн амралтын цалин/Ээлжийн амралтаа биеэр эдлээгүй ажилтанд ээлжийн амралтын олговрыг 1,5 дахин нэмэгдүүлэн олгодог/
Замын нэмэгдэл
Карьер хөгжил
Өсөн дэвших боломж ажилтан бүрт тэгш
Дадлагажуулах, мэргэшүүлэх хөтөлбөртэй
Нэмэлт мэдээлэл
Ажилтанд зориулсан хөнгөлөлт, хангамж
Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг 100 хувь ханган ажилладаг.
500 хүний багтаамжтай ажиллагсдын хотхон, катеринг үйлчилгээтэй
Ажилтнуудын эрүүл мэндийг дээдэлсэн /Байгууллагын зардлаар жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг болон Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулдаг/
Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж /Спорт заал, Фитнес танхим, Шагай харваа, Ширээний теннис, Шатар, Дартс болон бусад амралтын өрөө…/
Мэргэжилтэй ажилтан хөтөлбөрийн 2-р ээлжийн бүртгэл эхэллээ.
Өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй залуус та бүхнийг урьж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, зөв хандлагатай амжилттай төгсөгч нарыг ажлын байраар хангана.
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Нарантуул тауэр, 3 давхар /Гэгээнтэн цогцолборын зүүн урд талд/
© 2024 "БАЯЛАГ ЭНЕРЖИ РЕСУРС" ХХК БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.