Байгууллагын зүгээс олон улсын хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан нийт ажилтнуудын 1000 гаруй хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Үүнээс гадна хүүхэд багачуудын дунд 3 насны ангилалд гар зургийн уралдаан зарлаж ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 19 бүтээлийг шалгаруулж шагнаж урамшууллаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхдийн ордны дэргэдэх “Dream day” хүүхдийн театрын үйл ажиллагааг дэмжин ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаа.