Б.Чинбат: Жолооч нар машинаар нүүрс тээвэрлэж, хил дээр хонох шаардлагагүй болсон

Нүүрсний экспортын 48%-ийг гаргадаг шивээхүрэн боомтын төмөр зам ашиглалтад орлоо. Ингэснээр тус боомтоор машинаар нүүрс тээвэрлэн хил дээр очерлон хонодог байлыг халж, хилийн боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ 10 сая тонноор нэмэгдэх юм. Энэхүү бүтээн байгуулалтыг улсын төсвөөс хөрөнгө гаргалгүй, хувийн хэвшил 100% өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаагаараа онцлог юм.

Нүүрсний экспортын 48%-ийг гаргадан Шивээхүрэн боомтын төмөр зам ашиглалтад орлоо

Шивээхүрэн-Сэхээ боомтын холбосон төмөр зам байхгүйгээс үүдэн нүүрсээ авто тээврээр тээвэрлэж, хилээр нэвтрүүлдэг байсан. Тэгвэл дээрх боомтыг холбосон 6.9 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн экспортод гаргах шинэ хилийн гарц нээгдэж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэнэ. Мөн тээврийн өртөг буурч, хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжрах, экспортыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдлүүллээ.