Search
Close this search box.

АЖИЛТНУУДЫН СЭТГЭГДЭЛ

Байгууллагын зүгээс жил бүр ажилтнууддаа чиглэн олон талт арга хэмжээ төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд 2023 оны хувьд байгууллагын 10 жилийн ойн баяраар нийт ажилтнуудаа ажилласан жил бүрийг 1 сая төгрөгөөр үржүүлсэн /1жил*1сая/ урамшууллыг олгосон билээ. Энэхүү урамшуулал нь удаан хугацаанд ажилласан ажилтнуудад томоохон эдийн засгийн хөрөнгө оруулалт болсноос гадна байгууллагадаа ажилд ороод удаагүй буюу нэг сар ажилласан ажилтнуудад мөн адил урамшуулал олгосноороо онцлог байж чадсан юм.

Энэхүү урамшууллын талаар Уурхайчин залуусын тухайн үеийн сэтгэгдлийг хүргэж байна.