Search
Close this search box.

2023 ОНЫ ТОП-100 АЖ АХУЙ НЭГЖЭЭР “БАЯЛАГ ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК ДАХИН ШАЛГАРЛАА.

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас эдийн засгийн үзүүлэлт, олон улсын аргачлалын дагуу шалгаруулдаг 2023 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр албан ёсоор танилцууллаа.

Манай компани 2019 оноос хойш тасралтгүй жил бүр ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарч байгаа бөгөөд 5 дахь жилдээ 2023 оны ТОП-100 аж ахуй нэгжээр тодорч, 40 дүгээр байранд орлоо. 2023 оны хувьд өмнөх жилийн үзүүлэлтээс 50 байраар урагшилсан нь бидний хувьд бахархууштай том амжилт болж байна.

Бидний энэхүү амжилт нь харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд болон чадварлаг баг хамт олны чин сэтгэлийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнтэй салшгүй холбоотой билээ. Улс орныхоо хөгжил дэвшил, байгууллагынхаа эрхэм зорилгын төлөө нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэж байгаа хамт олондоо баярлалаа.

Цаашид амжилтаа улам бататгахын төлөө хамтдаа урагшилцгаая!

Улсад төлж буй татвар, шимтгэл, нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмрээр дараах үзүүлэлттэйгээр тус жагсаалтад жагслаа.

  • Борлуулалтын орлогын хэмжээгээр – 40
  • Төлсөн татварын дүнгээр – 35
  • Даатгуулагчийн тоогоор – 50
  • Ашгийн хэмжээгээр – 19
  • Хөрөнгийн эрэмбээр – 22