БАЙГАЛЬ ОРЧИН
Гурвантэс суманд 600м2 талбай бүхий 4 улирлын хүлэмжийг барьж байгуулав. Уг хүлэмжийг байгуулснаар нутгийн иргэд маань өөрийн нутгийн хөрсөнд ургасан, химийн бодисоор бордоогүй, цэвэр шинэхэн ногоог жилийн бүх улиралд хэрэглэх сайхан боломжтой болжээ.
Гурвантэс сумийн төв зам дагууд 3 төрлийн 11000 гаруй модыг тарьж ургуулан 3 жилийн хугацаанд арчилгаа, усалгааг хийж гүйцэтгэв.
Бид үйл ажиллагааны бүхий л үе шатанд байгаль орчны менежментийн зөв тогтолцоог бүрдүүлж, байгальд ээлтэй шинэ техник, технологийг ашиглан болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулж, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан, байгалийн баялагыг зүй зохистой ашиглах бодлогыг баримтлан ажиллаж байна.
Бид үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахын тулд
Мөн Жил бүр БОМТ боловсруулан БОАЖЯ-аар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Менежментийн төлөвлөгөөгөөр 10 бүрэлдэхүүн хэсэгт байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ түүнд шаардагдах хөрөнгө зардал, хугацаа, хэрэгжүүлэх үе шат, үр дүн зэргийг тусган хэрэгжүүлж байна.
Дүйцүүлэн хамгаалах
Хөгжлийн нөлөөллийг зохистой бууруулахын тулд нөлөөллөөс зайлсхийх, нөлөөллийг бууруулах болон нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхийн хамт үлдэгдэл нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах шаардлагатай гэж заасан байдаг ба Бид “Тост, Тосон бумба”-ын нуруунд дүйцүүлэн хамгааллын ажлыг хийж гүйцэтгэн Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2 худаг, зэрлэг ан амьтдын идээшин байрших нөхцөл бололцоог хангах зорилгоор автомат мэдрэгч, камержуулалт бүхий 2ш уст цэг, мөн “Тост Тосон бумба”ын шувууд, Зонхилох эмийн ургамал зэрэг гарын авлага хийж гүйцэтгээд байна.
Орчны тохижилт, нөхөн сэргээлтийн зориулалтаар нийт 10 төрлийн 6000 гаруй мод бут сөөгийг тарьж ургууллаа. Мөн 30 га газарт техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэлээ.
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Нарантуул тауэр, 3 давхар /Гэгээнтэн цогцолборын зүүн урд талд/
© 2024 "БАЯЛАГ ЭНЕРЖИ РЕСУРС" ХХК БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.