Манай компани нь Монгол Улс, Өмнөговь аймаг, Гурван тэс сумын нутаг дэвсгэрт байрлах Хүрэн шандын нүүрсний уурхайн төслийг хэрэгжүүлэгч үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн олборлолтын компани юм.
Бид 2018 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, олон улсын аргачлалын дагуу шалгаруулдаг “ТОП-100 Аж Ахуй Нэгж”-ээр 5 жил дараалан шалгарч жил бүр амжилтаа бататгаж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, чадавхжуулж байна.
Манай компани энэ жил дахин үйл ажиллагаагаа өргөтгөн, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгаатай холбогдуулан нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулж байна.
Зарлагдаж байгаа ажлын байр:
Дээрх ажлын байранд ажиллах мэргэжил, ур чадвартай уул уурхайн салбарт тууштай, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой хэн бүхэнд салбартаа өрсөлдөхүйц цалин хөлс, урамшуулал, тав тухтай, аюулгүй ажиллах орчин нөхцөлийг санал болгож байгаа тул та бүхнийг манай найрсаг, хөдөлмөрч хамт олонтой нэгдэхийг урьж байна.
Холбогдох утасны дугаар: 94119095, 95958511
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Нарантуул тауэр, 3 давхар /Гэгээнтэн цогцолборын зүүн урд талд/
© 2024 "БАЯЛАГ ЭНЕРЖИ РЕСУРС" ХХК БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.