Dale carnegie

2022 онд бид Dale carnegie Mongolia-тай хамтран ажилтнуудын хувийн ур чадварыг хөгжүүлэхээр “Хувь хүний хөгжил, ажил хэргийн үр дүнтэй харилцааны хөтөлбөр”,  “Удирдлагуудад зориулсан Манлайллын курс хөтөлбөр”, “Хувь хүний манлайллыг хөгжүүлэх сургалт” зэрэг цогц  102 цагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус хөтөлбөрөөр бид хандлагаа удирдах, бусдыг ойлгох, сонсох, харилцаагаараа нөлөөлөх, мөн санал зөрөлдсөн үед ч өөрийгөө бусдад зөв ойлгуулж илэрхийлэх,  харилцаагаараа бусдад хүлээн зөвшөөрүүлэх, стресс, сэтгэлзүйгээ удирдах суурь софт ур чадваруудаа цогцоор хөгжүүллээ. Мөн энэхүү хөтөлбөрт баг хамт олноороо оролцсоноор хамт олны уур амьсгалыг сайжруулж багийн ойлголцол, итгэлцэл, харилцаа зэрэгт эерэг үр нөлөөг үзүүлсэн.