“ТОП-100 аж ахуйн нэгж”

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмрийг үндэслэн шалгаруулдаг “ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр “Баялаг энержи ресурс” ХХК нь 4 дэх жилдээ дараалан шалгарлаа. Бидний энэхүү амжилт нь харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд болон чадварлаг баг хамт олны чин сэтгэлийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шимтэй салшгүй холбоотой билээ. Улс орныхоо хөгжил дэвшил, байгууллагынхаа эрхэм зорилгын төлөө нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэж байгаа хамт олондоо ажлын амжилтыг хүсэн ерөөе.