Search
Close this search box.

ОРОН НУТАГ

Бид нийгмийн сайн сайхан, улс орны эдийн засгийн хөгжилд болон орон нутагт зүй зохистой, бодит хөрөнгө оруулалт хийн “Баталгаатай ирээдүй”-г хамтдаа бүтээх бодлогыг баримтлан ажиллаж байна.

Бид хамтын ажиллагааны бодлогын хүрээнд дараах чиглэлийг баримтлан ажиллаж байна. Үүнд:

  1. Нийгмийн суурь үйлчилгээ (Эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн сургалт ба хөдөлмөр эрхлэлт
  2. Өрхийн амжиргаа, жижиг дунд үйлдвэрлэл болон аж ахуйн нэгжийг дэмжих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
  3. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр
  4. Уламжлалт мал аж ахуй ба бэлчээрийн газрын менежмент
  5. Хандив, тусламж

Эрүүл мэнд, боловсролын чиглэлээр:

Гурвантэс суманд 20 хүний багтаамжтай эмнэлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр  иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндэд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нэг дор олон үйлчилгээг зэрэг авах хүртээмжтэй болж өгсөн.

Орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд жил бүр зорилтот бүлгийн болон сурлагаар тэргүүлдэг оюутан залууст тэтэглэгт хөтөлбөр зарлан сургалтын төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэж байна. Ингэснээр сурах хүсэл эрмэлзэлтэй ч сургалтын төлбөрийн асуудлаас болж мэргэжил эзэмшиж чадахгүй байгаа оюутан залууст сурах дэм болж өгч байна. Мөн Сургуулиа амжилттай төгссөн, төслийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтнийг ажлын байраар хангах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.

Мөн Дэлхийн оюуны спорт болон хөгжсөн шатар хэмээх гайхамшигт спортыг түгээн дэлгэрүүлэх тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, шилдэг тамирчид бэлтгэх зорилгоор, тэмцээн зохион байгуулах, шатрын клубын үйл ажиллагааг дэмжих ажлуудыг шат дараатай хийж байна.