4 УЛИРЛЫН ХҮЛЭМЖ

Гурвантэс суманд 600м2 талбай бүхий 4 улирлын хүлэмжийг барьж байгуулав. Уг хүлэмжийг байгуулснаар нутгийн иргэд маань өөрийн нутгийн хөрсөнд ургасан, химийн бодисоор бордоогүй, цэвэр шинэхэн ногоог жилийн бүх улиралд хэрэглэх сайхан боломжтой болжээ.

ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

Манай компани нь CAT 390F L экскаватор бол 5,7 м3 шанаганы багтаамжтай, 543 морины хүчтэй, 92 тонны ажлын жинтэй хүчирхэг, түлш зарцуулалт бага, цикл хугацаа хурдан бүтээмжтэй экскаватор, CAT 16M3 автогрейдер нь 3-р үеийн шинэчлэгдсэн загвар бөгөөд Монгол Улсад уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа хамгийн том автогрейдерийн Түлхүүр гардуулах ёслолоор хүлээж авсан

УР ЧАДВАРЫН СОРИЛТ

Монгол улсын болон олон улсын ур чадварын сорилт Лаборатори нь шинжилгээ хийж эхэлсэн цагаас хойш жил бүр дотоодын болон олон улсын ур чадварын сорилт хөтөлбөрт амжилттай оролцож байгаа. Үүнээс: 2019 онд Геологийн төв лабораторийн “CGL PT 01 НҮҮРС” Ур чадварын сорилт хөтөлбөрийн 7 дугаар тойрогт амжилттай оролцсон. Нийт 20 лаборатори оролцож, 4 төрлийн үзүүлэлт тодорхойлсон. […]

ТОП-100 АЖ АХУЙ

ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр шалгаруулж манай байгууллага нь ТОП-100 аж ахуйн нэгжид багтсан байна

ТЭРБУМ МОД

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлөгөөнд Өсөх Зоос ХХК нь нэгдэн Богдхан уулын ДЦГ Шанаган мод”-д шилмүүст төрлийн тарьц болон навчит төрлийн суулгацаар 12 га талбайд 26,400 ш мод тарьж ургуулахаар тарилтын ажлаа амжилттай эхлүүллээ.Тус ажлыг эхлүүлэхэд гар бие оролцсон […]